Twilight- эхлэл- Анхны харц (2)
Харин би энэ юмнуудын аль нь ч биш. Байнга нартай байдаг бсан боловч миний арьс цав цагаан. Ядахнаа цэнхэр нүд, улаан үс нь ч байхгүй. Багаасаа л туранхай байсан ч сул, турихан - яаж ч харсан тамирчин биш. Өөрийгөө байдалд оруулалгүйгээр ямар ч спорт тоглож чаддаггүй. Нүдээрээ нэг юм хараад гараараа өөр юм цохидог талтай - өөртөө болон ямар нэгэн хэмжээгээр ойр зогсож байгаа хүнд маш аюултай.
Би бүх хувцаснуудаа шүүгээндээ хийж дуусаад косметикийн уутаа аваад нүүр амаа угаахаар ванны өрөө лүү явлаа. Даахилдсан үсээ самнангаа толинд өөрийгөө харав. Гэрэлнээс болсон байж магадгүй ч би аль хэдийн эрүүл бус харагдаж эхэлж байв. Миний арьсыг гоё гэж хэлж болох л юм - маш цэвэр бас жигд арьс- гэхдээ бүх юм өнгөнөөс шалтгаална. Надад ямар ч өнгө байхгүй. Цонхигор цагаан царайгаа харж зогсож байгаад би өөртөө худлаа яриж байгаагаа мэдсэн юм. Гаднах байдал минь миний цорийн ганц дутагдал биш. Фениксд гурван мянган хүнээс найз олж чадахгүй бсан хүн энд боломжтой гэж үү?
"Twilight- эхлэл- Анхны харц (2)" цааш унших »
Twilight- эхлэл- Анхны харц (1)
Өмнөх үг
Би яаж үхэх талаараа өмнө нь нэг их бодож байгаагүй - хэдийгээр сүүлийн хэдэн сар тэгэх шалтгаан байсан ч - гэхдээ бодож байгаагүй ч гэсэн, хэзээ ч ингэж үхнэ гэж төсөөлж байсангүй. Би амьсгаа авалгүйгээр өрөөний нөгөө талд буй дайсныхаа нүд рүү ширттэл тэр надруу инээмсэглэн харав.
Хайртай хүнийхээ оронд үхэх нь үхэх сайхан шалтгаан гэж бодож байна. Магадгүй маш их зориг шаардсан ч байж болох юм. Би хэрвээ Форкс руу яваагүй байсан бол одоо ингээд үхэлтэй нүүр тулгарахгүй байсан гэдгээ мэдэж байсан юм. Гэхдээ, хичнээн айж байсан ч гэсэн би өөрийгөө энэ шийдвэртээ харамсуулахад хүргэж чадахгүй. Чиний өмнө нь төсөөлж ч байгаагүй агуу том
бэлгийг амьдрал чамд өгсөн байхад сүүлд төгсгөл нь ирэхэд гутарч гомдох нь зүйгүй явдал.
Миний ангууч бас дахин нэг нөхөрсгөөр инээмсэглээд намайг алахаар ойртож эхлэв...

"Twilight- эхлэл- Анхны харц (1)" цааш унших »
Twilight номыг монгол хэл дээр
За ингээд та бүхэндээ дэлхий дахинд нэрд гарсан шилдэг номнуудын нэг болох Twilight(Бүрэнхий) хэмээх сайхан номыг монгол хэл дээр хүргэх болсондоо баяртай байна. Энэ зохиолоор хийгдсэн кино нь нэлээд нэрт гараад байгаа бөгөөд дараагийн кино нь 11 сард нээлтээ хийнэ. asuul.net- н форумын хэсэгт анхлан "дархан цаазат" хэмээх сайхан нэртэй орчуулагчийн эхлүүлсэнээр олны хүртээл болж эхэлсэн билээ. Эхэлсэн цагаасаа хүмүүсийн хамгийн орох дуртай, унших дуртай бас тэсэн ядан хүлээдэг цуврал орчуулгын зохиолуудын нэг болж яадсым.
"Twilight номыг монгол хэл дээр" цааш унших »
(Нийт: 3)