Twilight номыг монгол хэл дээр

За ингээд та бүхэндээ дэлхий дахинд нэрд гарсан шилдэг номнуудын нэг болох Twilight(Бүрэнхий) хэмээх сайхан номыг монгол хэл дээр хүргэх болсондоо баяртай байна. Энэ зохиолоор хийгдсэн кино нь нэлээд нэрт гараад байгаа бөгөөд дараагийн кино нь 11 сард нээлтээ хийнэ.

asuul.net- н форумын хэсэгт анхлан "дархан цаазат" хэмээх сайхан нэртэй орчуулагчийн эхлүүлсэнээр олны хүртээл болж эхэлсэн билээ. Эхэлсэн цагаасаа хүмүүсийн хамгийн орох дуртай, унших дуртай бас тэсэн ядан хүлээдэг цуврал орчуулгын зохиолуудын нэг болж яадсым.

Энэ ном нь араасаа 3 цуврал номтой (New Moon, Eclipse, Breaken dawn) бөгөөд хамгийн эхний номны орчуулга бүрэн дууссаныг энд тавьж эхлэж байна. Яг одоо New Moon номны орчуулга эд дундаа явагдаж байгаа бөгөөд хамгийн сонирхолтой хэсэг дээрээ явж байгаа.

Номыг олон түмэнд монгол хэл дээр хүргэх сайн үйлсийн эгнээнд "дархан цаазат" тэргүүтэй маш олон хүн чин сэтгэлээсээ оролцон, бүхэл бүтэн баг asuult.net-д шинээр мэндэлсэн билээ. Гар сэтгэл нийлсэн орчуулагч нарынхаа орчуулгыг унших гэж компьютерийнхээ дэлгэцийг ширтэн хүлээж, шимтэн уншиж, сэтгэгдлээ солилцон, түүгээр үл барам эхнийнээ уулзалтыг амжилттай зохиогоод дараагийн уулзалтаа тэсэн ядан хүлээж буй asuult.net доторх томоохон багуудын нэг юм.

Орчуулагч нар нь бүгд мэргэжлийн биш, жирийн нэгэн охид хөвгүүд ч гэсэн тэднийг орчуулгыг уншихад хэнээс ч тудахгүй авъяас чадалтай, сэтгэл зүрхээрээ хийсэн гэдгийг нь мэдрэх болно. Сайхан зохиолыг эх хэлдээрээ уншихын ялдамд шинээр өсөн өндийж байгаа хойч үе чинь ямар их өргөн сайхан мэдлэгтэй, чадвартай болж байгаагаар бахархах сэтгэл эрхгүй төрнө шүү.

 

За ингээд олон үг нуршаад яахав. Хэрвээ та бүхэн энэ багтай нэгдэн цуврал зохиолыг уншихыг хүсвэл http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=84&t=134339 орж уншиж болноо.

Гэхдээ тэнд байгаа ч гэсэн banjig.net-н хаа томоохон ам бүлд энэ зохиолыг илүү хүргэхийн тулд өдөр бүр шинээр хэсэгчлэн оруулж байх болноо.

Уншигч таны мэлмий бат орших болтугай.

Хүндэтгэн ёсолсон bugs_bunny_cool

Сэтгэгдэлүүд:

1. bugs_bunny_cool | 2009-07-04 16:44:21
Надад л лав ном нь үнэхээр таалагдсан. Хэрвээ та киног нь аль хэдийн үзчихсэн бол номоо уншиж дууссаны дараа дахиад нэг үзээрэй. Би бол инээсээр байгаад дуусгасан.
Ном нь бол үнэхээр тасархай
2. isy (зочин) | 2009-07-04 23:26:13
ene asuultaas avch tavij bgaa yu? zovshoorol avsan ymuu? ene chini hunii hodolmorshdee
3. samanta (зочин) | 2009-07-04 23:41:38
хэн орчуулсныг нь ч тавихгүй ингэж болхуу даа? үүнийг чинь өөр нэг сайт ашиглан өөрийн блогтоо хүн нэмэх гэсэн арга гэж үзлээ
4. hehehe (зочин) | 2009-07-04 23:53:31
Асуултаас нь уншвал илүү юм байна өө
Чиний ингэж тавьж байгаа чинь зүгээр хүний хийсэн бэлэн юмыг хуулбарлаж, хүмүүс татах нэг арга гэж бодож байна
5. aum (зочин) | 2009-07-04 23:57:16
за зайлаа асуултынхан чинь энд ингэж тавьхийг чинь харсан уу гуса минь
6. bugs_bunny_cool | 2009-07-05 16:35:55
Дархан цаазатын хэлсэнээр оролдож үзэж байгаа нь энэ. Хэрвээ зөвшөөрөл авалгүй, бас хүнийг татах гэсэн бол би ву гэж линк энэ тэрийг нь тавьж байх юм бэ?
Тэгээд ч би тэрийг багийг дэмждэг. Олон хүнд хүргээд үзье гээд нэлээд хэдэн хоног энэ багийнхнаас асуусан. Өчигдөр хуралдаад шийдэлд хүрсэн байх гэж бодож байна. хамгийн чухал хариулт нь мэдээж дархан цаазатаас. Тэгээд ч зүгээр туршаад үзье л гэсэн. Аймаар эмзэг хүлээж авч байна.
Isy, aum нар тэнд байдаг хүмүүс мэдэж л байгаа байх. Тэгээд ч би хэн гэдэг хүн хэзээ яаж орчуулсан гэдгийг нь бүр холбоостой нь тавьсан байгаа биз дээ.
heheheе-н зөв. банжиг дотор маш том уншигчдын орон зай байдаг болохоор илүү олон хүнд хүргэх гэж хүссийн. Энэ зохиолд дуртай болоод энэ багтаа нэгдээсэй гэсэндээ орох холбоосыг нь маш тодорхой тавьсан байгаа. Ингэж их аймаар хүмүүсийг уурлана чинээ санасангүй. Зүрхрүүгээ зүүгээр шивүүлсэн аятай л боллоо
7. kkk (зочин) | 2009-07-05 18:47:39
тэгээд чиний ийшээ чинь асуултаас олон хүн орохгүй нь ойлгомжтойл байшдээ шинээр нээсэн тэгээд ч наад блогоос чинь түрүүн зүгээр twilight.blog.banjig.net гээд блог байж байхад наад book-тэй юмлуу хэн орхын сайн бодоод үзээч ядаж наадах чинь банжигийн нүүрэн дээр twilight ном орчуулагдаж тавигдлаа гээд байвал арай өөр биздээ
8. bugs_bunny_cool | 2009-07-05 19:00:55
Би яаж банжигийн нүүрэн дээр томоор тавихаа мэдэхгүй ш дээ. Тэгээд ч шууд бүх юм амархан эхлээд энэ блог руу өдөртөө 100 хүн ороод эхлэнэ гэж байхгүй биз дээ. Яагаад хүмүүс ямар нэгэн юм эхлэх гэхээр дэмжихээсээ илүү нухчин дарах сонирхолтой байдаг юм бэ? Тэртэй тэргүү нүүрэн дээр нь рекламдах чадалгүйгээс хойш хүн их ордог блог сайтууд дээр мэдээлэл үлдээхээс өөр зүйл хийж чадахгүй нь болтой.
Аан бас тэр twilight.blog.banjig.net энэ блог чинь зохиол болон кинотой нь ямар хамаагүй л юм байна ш дээ.
9. zochin (зочин) | 2009-07-05 19:23:20
hi, humuusiin yu geh hamaagui urgejiluuleed bgaarai! amjilt
10. ККК (зочин) | 2009-07-05 20:26:30
Аан бас тэр twilight.blog.banjig.net энэ блог чинь зохиол болон кинотой нь ямар хамаагүй л юм байна ш дээ.
харин чамд зүгээр хэлжийшдээ
11. hehe (зочин) | 2009-07-05 22:20:46
Ene humuus yamar aimaar uurtai yum be?
12. чемкана (зочин) | 2009-07-06 11:14:44
ustgaa ene chin shal demii zuil bn. humuus uchnuun yum bolj orchuulj bhad end ingeed l tavij l bdag.
13. namar (зочин) | 2009-07-06 18:36:40
End link URL ni bj l bn sh dee. Tiishee oroo l butneer ni unshchihaach. Bi l lav iim nom bdagiig ni medehgui yum bn. Kino bol goe l yum bn lee sh dee. tegeed ene hun chiniooroo orchuulaagui l bn sh dee. teglee ch URL bhad huuli bus gej uurlaad bgaa humuus ni yamar uchirtai humuus yum be? Oilgohguin
14. aum (зочин) | 2009-07-06 22:55:26
дээр хэтэрхий их хараал хэргэлсэнд уучлаарай /сэтгэлийн хөөрлөөр/
15. Roman Bizyanorov | 2009-07-06 23:07:09
Eruusuu uzej bgaagui yum bandaa. Neriin l sonssin bna
16. paanda (зочин) | 2009-07-06 23:31:49
сайн уу, чамтай холбоо барьмаар байна. Мессенжер юм уу, скайд руугаа ороод ирээч
асуултын менежер нь байнаа
17. teddy (зочин) | 2009-08-03 05:09:05
hehe asuultiihan maani end bur alaa hayachjee
18. zulaa (зочин) | 2009-09-20 15:02:52
huuy ene new mooniig mongol hel dr orchuulaad yag nomooroo zarj bgaa bluu zaruul hna bdiin bl hudaldaad avchih yum san
19. misska (зочин) | 2009-11-10 14:13:56
hi. twilight new moon mongol heleer gaduur hudaldaand garsiiimuuu medmeer bnaaa
20. gurvaljin budaa (зочин) | 2009-11-13 20:43:51
1-tei sanal neg bna. Nomiig ni unjish duusaad kinog ni dahin uzeh setgegdel tursun shuu.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.