Twilight- эхлэл- Анхны харц (1)

Өмнөх үг


Би яаж үхэх талаараа өмнө нь нэг их бодож байгаагүй - хэдийгээр сүүлийн хэдэн сар тэгэх шалтгаан байсан ч - гэхдээ бодож байгаагүй ч гэсэн, хэзээ ч ингэж үхнэ гэж төсөөлж байсангүй. Би амьсгаа авалгүйгээр өрөөний нөгөө талд буй дайсныхаа нүд рүү ширттэл тэр надруу инээмсэглэн харав.
Хайртай хүнийхээ оронд үхэх нь үхэх сайхан шалтгаан гэж бодож байна. Магадгүй маш их зориг шаардсан ч байж болох юм. Би хэрвээ Форкс руу яваагүй байсан бол одоо ингээд үхэлтэй нүүр тулгарахгүй байсан гэдгээ мэдэж байсан юм. Гэхдээ, хичнээн айж байсан ч гэсэн би өөрийгөө энэ шийдвэртээ харамсуулахад хүргэж чадахгүй. Чиний өмнө нь төсөөлж ч байгаагүй агуу том
бэлгийг амьдрал чамд өгсөн байхад сүүлд төгсгөл нь ирэхэд гутарч гомдох нь зүйгүй явдал.
Миний ангууч бас дахин нэг нөхөрсгөөр инээмсэглээд намайг алахаар ойртож эхлэв...

 

Агуулга:
1. Анхны харц
2. Нээлттэй ном
3. Онцгой Үзэгдэл
4. Урилгууд
5. Цусны төрөл
6. Аймшгийн яриа
7. Хар дар
8. Порт Анжелес
9. Онол
10. Байцаалт
11. Хүндрэл
12. Тэнцвэржүүлэх
13. Хэргээ хүлээх
14. Хэргийн өмнө бодол
15. Күллэнс
16. Карлаил
17. Тоглоом
18. Эрэл
19. Баяртай
20. Цухалдуу зан
21. Утас
22. Нуугдаж тоглох
23. Сахиусан тэнгэр
24. Мухардалт

 

Анхны харц


Ээж намайг онгоцны буудал руу хүргэж өгөх замд явж байв. Фениксд гадаа 75 градус, бас тэнгэр маш гоё цэнхэр. Би хамгийн дуртай цамцаа өмссөн байв - ханцуйгүй, сүлжмэл торон цамц. Би энэ цамцийг салах ёс тохиолдуулан өмссөн юм.
Вашингтон мужийн зүүн хойд өнцөг буюу Олимпик Пенинсүлад Форкс гэгч жижиг хот байнгийн үүлний доор оршино. Америкийн аль ч өнцгөөс илүү энэ жижиг хотод бороо ордог байв. Намайг хэдхэн сартай бхад ээж намайг аваад энэ хотоос зугтаж байсан юм. Бас намайг 14 нас хүртэл би энэ хотод зун болгон 1 сарийг өнгрүүлдэг байсан юм. Тэр жил би анх шийдвэрээ гаргаж байсан. Сүүлийн 3 жил би Форксд буй аав дээр очихийн оронд аав бид 2 зун болгон 2 долоо хоногийн турш Калифорниа руу аялдаг болсон юм. Харин одоо би Форкс руу зүглэн явж байлаа. Өөртөө ч итгэж чадсангүй. Би
Форксийг үзэн яддаг. Би Фениксд хайртай. Би нар болон халуунд нь хайртай. Би энэ хөдөлгөөнтэй,
шуугиантай хотод хайртай байв.

"Белла," ээж надад сүүлчийн удаа - онгоцонд суухийн өмнө, "Чи заавал ингэх хэрэггүй." Ээж надтай их адилхан боловч ээжийн үс богино бас их инээснээс болж үүссэн үрчлээ олонтой. Би түүний хүүхдийх шиг алаг том нүд рүү нь хараад сандарч эхэллээ. Би яаж хайртай, тавьтаргүй, хүүхэд шиг ээжийгээ орхиж явж чадах юм бэ? Мэдээж түүнд одоо Фил байгаа учраас ямар ч байсан төлбөр тооцоо
хийгээд, машиндаа бензин хийхииг нь сануулаад, хөргөгчөө хоосрохоос нь өмнөдүүргээд байх хүнтэй. Гэхдээ л...
"Би явмаар байна," гэж би худлаа ярив. Би багаасаа л худлаа яриж чаддаггүй байсан ч энэ худлаа үгийг сүүлийн үед байнга хэлсээр байгаад одоо бараг үнэн сонсогдож эхлэж байв.
"Чарлид мэнд дамжуулаарай."
"Тэгнээ, ээжээ."
"Баяртай. Удахгүй уулзацгаая," хэмээн ээж гар тавьсангүй. "Хэзээ хүссэн үедээ гэртээ ирээрэй - миний хэрэг гарвал би яваад л очно."

"Надад битгий санаа зовоо, ээжээ," гэж би сануулав. "Бүх юм сайхан байх болно. Таньдаа хайртай шүү." Ээж намайг хэсэг зуур чанга тэврээд миний явах цаг болов. Би онгоцондоо суухаар ороод ээж ч явав.
Фениксээс Сеатл руу 4 цаг орчим яваад тэндээсээ жижиг онгоцоор Порт Анжелес руу ахиад цаг орчим явж буугаад машинаар Форкс руу ахиад цаг явж очдог. Онгоцоор нисэхэд дургуйцэх зүйл байдаггүй ч Чарлитай хамт 1 цагийн турш машин дотор явах л санааг минь зовоож байлаа. Чарли миний шийдвэрт үнэн голоосоо баярлаж байгаа нь илт байсан. Намайг аль хэдийн сургуульд бүртгүүлээд бас машин авахад минь туслана гэж амласан юм. Хамт амьдрах эвгүй л байх байхдаа. Чарли бид хоёрын аль нь ч чалчих дургуйгээс гадна ярих юм угаасаа олдохгүй л болов уу. Чарли яг л ээж шиг миний шийдвэрт гайхсан нь мэдээж. Миний Форксд хичнээн дургуй байсан нь хэзээ ч нууц байгаагүй. Намайг Порт Анжелест газардахад бороо орж байлаа. Би аль хэдийн нартай салах ёс хийчихсэн байсан учир энийг сүртэйгээр хүлээж авсангүй. Чарли намайг цагдаагийн машинтай хүлээж байв. Энийг ч бас би мэдэж байсан юм. Форксийн хүмүүст бол Чарли Цагдаагийн Дарга Сван юм. Миний машин авах гэж байгаа бас нэг шалтгаан. Дээрээ улаан, цэнхэр гэрэлтэй машин дотор би суухийг татгалзаж байв. Замын хөдөлгөөнийг цагдаагийн машин шиг удаасгадаг юм өөр хаана байхав..
Чарли намайг онгоцноос бууж ирэхэд нэг гараараа эв хавгүй гэгч нь тэврэв.

"Чамайг харахад сайхан байна шүү, Бэллс," тэр надад инээнгээ хэлэв. "Яг хэвээрээ байх шив дээ. Реней сайн уу?"
"Ээж сайн байгаа. Танийг ч бас харахад сайхан байна, ааваа." Би түүнийг нүүр нь лүү нь Чарли гэж дууддагүй юм. Надад ачаа нэг их байсангүй. Миний ихэнх Фениксд өмсөж байсан хувцаснууд Форксд дэндүү нимгэн болохоор ээж бид 2 өвлийн хувцас цуглуулахыг оролдсон ч миний бүх юм машины хойд талд амархан багтав.
"Би чамд тохирох маш сайн машин олсон. Бас маш хямдхан." гэж тэр бид хоёрыг бүсээ бүсэлсний дараа зарлав.
"Ямар төрлийн машин бэ?" Түүний зүгээр л "сайн машин" гэж хэлэхийн оронд "чамд тохирох сайн машин" гэж хэлсэн нь жоохон сэжигтэй санагдав.
"Уул нь бол ачааны машин л даа. Жижиг Chevy."
"Хаанаас олсон юм?"
"Ла Пүшийн Билли Блек санаж байна уу?" Миний санаж байгаагаар Ла Пүш эрэг дээр байдаг жижиг Индианчуудийн нутгын нэр.
"Үгүй."
"Зун бид нартай хамт загасанд явдаг байсан ш дээ," хэмээн Чарли надаа сануулахыг оролдов. Энэ намайг яагаад санахгүй байгааг ойлгуулж өгөв. Би нүүр улайлгасан, сэтгэл өвдөм, хэрэггүй дурсамжууд мартахдаа сайн.

"Тэр одоо тэрэгтэй явдаг болсон," надаас хариу ирэхгүй байсан учраас Чарли үргэлжлүүлэв. "Тийм болхоор машин унаж чадхаа болисон байгаа. Надад машинаа маш хямд үнээр санал болгосон."

"Хэдэн оных вэ?" Түүний царайны хувиралыг нь хараад Чарли намайг энэ асуултыг алгасахыг хүсэж байсан нь илт байлаа.

"Юу гэхээр, Билли мотор дээр нь маш их юм шинэчлэсэн. Хэдхээн настай дөө." Би түүнийг намайг ингэж амархан бууж өгнө гэж бодоогүй гэж найдаж байв.
"Хэзээ авсан юм?"
"1984 онд авсан шиг санаж байна."
"Шинээр нь авсан юм уу?"
"Үгүй...60аад оны эхээр л...50иад оны сүүлээр ч юмуу..."
"Ааваа, би машины талаар ерөнхийдөө сайн мэддэггүй. Ямар нэгэн юм болбол юу хийхээ мэдэхгүй...Бас механик очих мөнгө байхгүй..."
"Белла, зүгээрээ. Сайхан явдаг эддээ. Одоо үед ч машиныг тэгж хийхээ болисон дог," Чарли надруу гуйсан байдлаар нэг хараад буцаад зам руугаа харав. Эд гэнэ шүү, гэж би дотроо бодов, одоохондоо нэр өгөөгүй л байгаа юм байна.
"Маш хямдхан гэж хэд юм вэ?" би асуув. Надаа нээх их мөнгө байхгүй байх...
"Аав нь аль хэдийнээ охиндоо худалдаад авчихсан. Миний охин мөнгө төгрөгөндөө санаа зовоод хэрэггүй. Гэртээ ирж байгааг чинь тэмдэглээд авч өгч байгаа юм."
Хөөх. Үнэгүй.
"Аав таньд тэгэх хэрэг байгаагүй ш дээ. Би өөрөө худалдаж авах гэж байсан..."
"Зүгээрээ, Чамайг энчээ баяртай л байлгамаар байна." Чарли энийг хэлэхдээ урагшаа зам руугаа харж байсан юм. Тэр сэтгэлээ чангаар илэрхийлж сайн чаддаггүй нэгэн. Би энэ занг нь түүнээс өвлөж авсан юм. Тийм болохоор би ч бас хариуг нь хэлэхдээ эгц угагшаанаа харж байв.

"Баярлалаа, аав. Үнэхээр их баярлаж байна." Миний энэ газар баяртай байна гэдэг худлаа болохыг нэмэлгүй орхилоо. Чарли надтай цуг шаналах ямар ч шалтгаан байхгүй.
"Зүгээр зүгээр," хэмээн тэр амандаа бувтналаа. Жоохон ичсэн бололтой. Бид дахин цаг агаарын тал дээр хэдэн үг солилцов - гадаа маш нойтон. Ярианы тал дээр тэгээд л болсон юм. Замын үлдэгдлийг бид 2 цонхоор ширтэж өнгрүүлэв.
Форкс маш үзэсгэлэнтэй. Би ч энийг үгүйсгэж чадахгүй. Бүх юм нь ногоон: моднууд, мөн модноос салаалж байгаа мөчир болгон бас ногоон. Газарт бор өнгийн шороо шаварны юм юу ч харагдахгүй байв. Бүх юм ногоон байлаа. Сүүлдээ агаар ч ногоорон харагдаж эхлэв. Дэндүү ногоон. Харь гариг шиг л. Бид удалгүй Чарлигийнд хүрэв. Тэр одоо хүртэл ээжтэй хамт хуримийнхаа дараахан худалдаж авч байсан жижиг байшиндаа амьдарч байгаа. Байшингийн гадаа миний шинэ - наддаа л шинэ - ачааны тэрэг харагдав. Бүдгэрсэн улаан өнгөтэй, бас наашаанаа түмбийж ирсэн маш том шаврын хаалттай дээр үеиин загвартай машин байв. Надаа шууд л таалагдаж эхлэв. Хөдөлдөг үгүйг нь мэдэхгүй ч гэсэн өөрийгөө энэ машины жолооны ард төсөөлөхөд амархан байв. Дээрээс нь энэ машин нээрээ л одоо үед хийхээ болисон маш бат бөх төмрөн рамтай - иймэрхүү машинууд осолд орвол будаг нь ч хусагдахгүйгээр үлддэг ч эргэн тойрныхоо сүүлийн үеийн гоёмсог гадаад машинуудаас бараг юуг нь ч
үлдээдэггүй.

"Хөөх, ааваа аягүй гоё юм байна. Маш их баярлалаа." Маргааш гэх аймшигт өдөр арай л гайгүй санагдаж эхлэв. Би сургууль руугаа 2 мил алхах, аль эсвэл цагдаагийн машинаар хүргүүлэх хоёрын аль нэгийг нь сонгох хэрэггүй болов.

"Таалагдаж байгаа бол сайн байна." Бас л их ичсэн бололтой маш аяархнаар хэлэв. Бүх юмаа дээш зөөхөд нэг л удаа явахад хангалттай байв. Би байшингийн урд талбай руу харсан цонхтой баруун өрөөнд амьдархаар болсон юм. Энэ өрөө надад танил блаа: намайг төрснөөс хойш энэ өрөөний эзэн би байсан. Модон шал, бүдэг цэнхэр хана, шарласан торон хөшиг гээд бүгд л миний бага насных.
Намайг том болоход Чарли нялх хүүхдийн орыг нь солиж бас ширээ нэмсэн ч энэ өрөө яг л хэвээрээ. Ширээн дээр одоо хуучин компютер нэмэгдэж. Надтай байнга холбоотой байхын тулд ээж Чарлитай ярилцаж нэмэхээр шийдсэн юм. Миний багын хөдөлдөг сандал байрандаа байв. Чарлигийн хамгийн сайн талуудийн нэг нь - тэр эргэлддэггүй. Тэр намайг юм хумаа гаргаж эхлэхэд ганцааранг минь орхисон юм. Ээжийн хувид бол энэ хэзээ ч биелэшгүй хэрэг. Ганцаараа байх амар юм. Жүжиглэх хэрэггүй. Худлаа инээж бас худлаа ярихаас залхаж эхэлж байсан юм. Би ганцаараа цонхоороо ширтэн
бодолд хэсэг зуур автахад нулимс хацар даган дуслав. Одоохондоо уйлж болохгүй гэж өөртөө сануулаад орой орондоо ортлоо хүлээхээр шийдэв. Форксийн ахлах сургууль гурван зуун тавин долоон - одоо тавин найм - сурагчидтай. Хуучин сургуульд 11 дүгээр ангид л нийлээд долоон зуун сурагчтай байсан. Энд байгаа бүх хүүхдүүд хамтдаа өсөцгөөж - өвөө эмээ нар нь хүртэл хамтдаа хүүхэд насаа өнгрүүлсэн. Би том хотоос ирсэн шинэ охин гэдгээрээ анхаарал татна гэдгээ мэдэж байсан юм.
Магадгүй хэрвээ би Фениксээс ирсэн охин шиг харагддаг байсан бол өөртөө ашигтайгаар эргүүлж болох л байсан байх. Гэхдээ гаднах байдлын хувид би хаана ч зохицдоггүй байсан юм. Феникс шиг халуун нартай хотын охид наранд шарагдсан алтлаг арьстай, шаргал үстэй мөн спортд дуртай байдаг -
воллейболийн тамирчин ч юмуу магадгүй сургуулийнхаа хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүн.

Сэтгэгдэлүүд:

1. snower (зочин) | 2009-07-06 09:23:28
Ene hcinii orchuulga uu esbel Asuultiinhanii orhcuulgaas tuugaad bn uu ?
2. zochin (зочин) | 2009-07-06 11:49:31
AS-s l awaad bgaam bn shd. bolio boli. zgr l endees unshina uu geed URL tavia
3. HEHE (зочин) | 2009-07-06 18:34:05
Ene humuus yamar sonin yum be? Haanaas henii orchuulgiig huulj tavij bgaa ni todoos tod bn sh dee. Holboos ni hurtel bn. Endees unshih durgui bol ter holboos ni oroo unshaachee.
4. paanda (зочин) | 2009-07-06 23:30:12
сайн уу, би асуултын тэр багийн мнежер нь байна. чамтай ярих юм байна.
Скайп рууга ороод ирээч.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.