Twilight- эхлэл- Анхны харц (2)

Харин би энэ юмнуудын аль нь ч биш. Байнга нартай байдаг бсан боловч миний арьс цав цагаан. Ядахнаа цэнхэр нүд, улаан үс нь ч байхгүй. Багаасаа л туранхай байсан ч сул, турихан - яаж ч харсан тамирчин биш. Өөрийгөө байдалд оруулалгүйгээр ямар ч спорт тоглож чаддаггүй. Нүдээрээ нэг юм хараад гараараа өөр юм цохидог талтай - өөртөө болон ямар нэгэн хэмжээгээр ойр зогсож байгаа хүнд маш аюултай.
Би бүх хувцаснуудаа шүүгээндээ хийж дуусаад косметикийн уутаа аваад нүүр амаа угаахаар ванны өрөө лүү явлаа. Даахилдсан үсээ самнангаа толинд өөрийгөө харав. Гэрэлнээс болсон байж магадгүй ч би аль хэдийн эрүүл бус харагдаж эхэлж байв. Миний арьсыг гоё гэж хэлж болох л юм - маш цэвэр бас жигд арьс- гэхдээ бүх юм өнгөнөөс шалтгаална. Надад ямар ч өнгө байхгүй. Цонхигор цагаан царайгаа харж зогсож байгаад би өөртөө худлаа яриж байгаагаа мэдсэн юм. Гаднах байдал минь миний цорийн ганц дутагдал биш. Фениксд гурван мянган хүнээс найз олж чадахгүй бсан хүн энд боломжтой гэж үү?


Би өөрийнхөө насны хүмүүстэй сайн харьцаж, ойлголцож чаддаггүй. Ер нь өөрийнхөө насны ч биш, хүмүүстэй харьцаж чаддаггүй. Энэ дэлхий дээрх хамгийн хайртай мөн дотно ээжтэйгээ хүртэл яг ойлголцоод санаа нийлж байсан удаа маш цөөхөн. Заримдаа би ертөнцийг хүмүүсээс өөр нүдээр хараад байгаа юм шиг санагддаг. Магадгүй миний тархинд ямар нэгэн саатал бж магадгүй л юм.
Гэхдээ яагаад ийм болсон нь чухал биш. Үр дүн л чухал. Маргааш зөвхөн эхлэл. Би уйлж дууссаныхаа дараа ч сайн унтаж чадсангүй. Борооны чимээ мөн салхины чимээ намайг унтуулсангүй. Би эхлээд хөнжлөө толгойн дээрээ тавиад сүүлдээ дэрээ бас нэмээд нэмэр болсонгүй. Үүрээр борооны дуу жоохон
намсахад л унтав.
Өглөө сэрэхэд цонхоор зузаан манангаас өөр юм харагдахгүй байв. Сэтгэл санаа жоохон давчдах шиг. Яг л нэг агуу том торонд хоригдсон хүн шиг. Энд тэнгэр хэзээ ч харагддаггүй бололтой. Өглөөний цай маш чимээгүй өнгөрөв. Чарли надад сургуулийн эхний өдөр гээд аз хүсэв. Би Чарлиг найдах хэрэггүй гэдгийг нь мэдэж байсан ч баярлалаа гэж хэллээ. Аз бид хоёр сайн найзууд биш. Аз надаас зайлсхийж зугтаадаг талтай. Чарли түрүүлж ажилдаа яваад би гал тогооны хуучин дөрвөлжин ширээний ар дахь 3 ондоо сандалны нэг дээр нь сууж үлдэв. Гал тогоогоо сайтар ажиглан хартал юу ч өөрчлөгдөөгүй. Бараан хана дээр шар өнгийн тавилга, цагаан шал гээд л яг хэвээрээ. Арван найман жилийн өмнө ээж энэ өрөөнд нар оруулахын тулд гал тогооны тавилгаа шараар будаж байсан юм. Гал тогоотой залгаа камен зуухан дээр зурагын эгнээ байлаа. Хамгийн эхний зураг нь аав ээж хоёрын Лас Вегас дахь хуримын зураг, дараа нь намайг төрсний дараахан бид гурвын авхуулсан зураг. Тэрнээс цаашаа дандаа миний нэгээс арван нэг дүгээр анги хүртэлх сургуулийн зурагнууд байв. Хараад л нүүр улаймаар. Чарлитай энэ зурагнуудыг өөр өрөө лүү нүүлгэх талаар ярихгүй бол. Энэ байшинд ирээд бүх юм илт байв. Аав хэзээ ч ээжийг хайрлахаа болиогүй.
Анхны болон сүүлчийн хайр. Энэ байшинд амьдрах улам л эвгүйрээд.. Би сургуульдаа хэтэрхий эрт очихийг хүсээгүй ч энэ байшинд ахиад баймааргүй санагдав. Хүрмээ өмсөөд бороог угтан гарлаа. Гадаа шиврээ бороо орж байв. Үүдээ түгжээд шинэ машин луугаа алхахад бороонд дугарах миний гуталны чимээ бас л эвгүй. Хуурай цементний чимээг санаж эхлэж байв. Машинаа дахин харж зогсонгоо бахдаж бишрэх зай гарсангүй, хэт их норхоосоо өмнө яаран суулаа. Машин дотор хуурай бас халуун – нэг л гоё. Чарли цэвэрлэсэн бололтой дотрох нь маш цэвэрхэн байв. Гэхдээ арьсан бүрээсэнд нь тамхи, гаа, бензин зэрэг үнэр шингэж. Мотор нь хурдан асав, харин нэг гэм нь цочмоор чанга дуутай юм. Ийм хөгшин машин өдий зэрэгтээ яваа нь сайн юм гэж бодогдлоо. Миний бодож байснаас дажгүй л юм. Радио нь ажилдаг гээч.
Хэдий өмнө нь очиж байгаагүй ч сургуулиа олоход тийм хэцүү байсангүй. Хурдны замын захад байрлах энэ сургуулийг самбар байгаагүй бол зогсохгүй л байх байсан байх. Улаан хар өнгийн тоосгоор хийсэн байшингуудийн цуглуулга шиг сургууль гэж харах ямар ч үндэслэл байсангүй. Фениксд байдаг шиг төмөр
хашаа, метал илрүүлэгч машин хаана ч харагдсангүй. Хамгийн наад талын барилгын өмнө нь машинаа тавиад орхоор шийдэв. Халуун машинаас дурамчхан буугаад хаалга онгойлгохоосоо өмнө гүнзгий амьсгаа
авлаа. Дотор маш тод гэрэлтэй байсан бөгөөд бодож байснаас илүү дулаахан байв. Энэ офис маш жижиг: хүлээлгийн өрөөндөө хэдэн зөөлөн сандал, улбар шар хээтэй хивс, ханаар нэг тархсан зарлалууд бас зарим нэгэн шагналууд харагдав. Ханан дээрх том цаг маш чанга дуугарч байлаа. Өрөөгөөр дүүрэн таримал ногоо байв – гадаа дутсан юм шиг л. Өрөөний нэг талд 3 ширхэг ширээ байрлуулсаны
хамгийн наад талын ширээнд улаан үстэй, шил зүүсэн эгч сууж бйв. Тэр чирнээлэн ягаан өнгийн ханцуйгүй цамц өмссөн байлаа – би хэтэрхий зузаалсан бололтой. Улаан үстэй эмэгтэй толгойгоо өндийлгөн,

“Таньд юугаар туслах уу?”
“Би Изабелла Сван байна.” Ингэж хэлэхэд намайг шууд танив. Сүүлийн хэдэн өдөр миний нэр хүмүүсийн хов живний сэдэв болсон нь ойлгомжтой. Цагдаагийн даргын туйлбаргүй эхнэрийн охин арван найман жилийн дараагэртээ ирлээ.
“Түр хүлээнэ үү,” хэмээн ширээн дээрх бичиг цааснуудаас минийхийг ялгаж эхлэв. 

“Энэ чиний хичээлийн хуваарь, мөн манай сургуулийн газрын зураг:” Тэр над дээр 2, 3н цаас авчрав.
Тэр миний бүх ангиудыг надад тайлбарлан өгч мөн анги болгон луу явах хамгийн дөт замуудыг газрын зурган дээр тодруулагчаар зурж өгөв. Бас багш болгоноороо гарын үсэг зуруулах цаас өгөөд хичээл дуусмагц авчирч өгөхийг санууллаа. Сүүлд нь над руу найрсагаар инээмсэглэж Форкс таалагдана гэж
найдаж байгаагаа хэлэв. Би ч өмнөөс нь чадхаараа л инээмсэглэхйиг оролдлоо. Намайг машин луугаа буцаж очиход сурагчид эхнээсээ ирж эхэлж байв. Би замаа даган сургуулиа тойрч эхэллээ. Миний хуучин машин энэ дундаас нэг их ялгарахгүйг хараад жоохон баярлав. Фениксд бол сургуулийн урдах талбайд
Мерседес юмуу Порш харах тохиолдол олонтой. Харин энд хамгийн гоё машин нь гялалзсан Волво байв. Миний машины чанга дуу надруу анхаарал татахын өмнө би тааралдсан хамгийн эхний зогсоолдоо тавив.
Би газрын зургаа хараад цээжлэхийг оролдлоо. Өдөржин газрын зургаа бариад нэг мангар амьтан шиг төөрөхгүй гэж найдаж блаа. Бүх юмаа цүнхэндээ хийж мөрөндөө углаад гүнзгий амьсгаа авлаа. Би энийг чаднаа, гэж дахин өөртөө худлаа ярив. Хэн ч намайг хазахгүй. Амьсгаагаа гаргаад машинаасаа гарлаа.
Би царайгаа цамцнийхаа малгайнд нуун анги руугаа алхаж эхлэв. Миний энгийн хар хүрэм энд бас ялгарахгүйг хараад сэтгэл тайвширлаа. Сургуулийн хоолны газар өнгөрөхөд 3дугаар байрыг олох амархан байв. Ангийнхаа хаалга руу ойртоход амьсгаа түргэсэж сандарч эхлэв. Энэ анги бас л жижигхэн байв. Миний өмнө орсон хүмүүс үүдний хажуудах өлгүүрт борооны цувнуудаа өлгөж байхыг хараад би бас дуурайхаар шийдлээ. Миний яг өмнө зогсож байсан хоёр охиныг ажиглатал – нэг нь дээр үеийн шаазан кукла шиг цагаан арьс, бас шар үстэй нөгөөх нь бас л адил цонхигор цагаан царай, бор үстэй байв. Ашгүй миний арьс бас ялгарч гарахгүй бололтой. Өнөөх цаасан дээрээ гарын үсэг зуруулахаар багш дээрээ бариад очтол миний нэрийг хараад надруу хэсэг зуур гайхаж харлаа – ичсэндээ болоод нүүр улайв.
Энэ багш намайг өөрийгөө танилцуул гэхгүйгээр шууд ангийн хамгийн хойд талын ширээ лүү явууллаа. Хамгийн хойд талд суух нь хүүхдүүдийг над руу ширтэхэд бэрхшээлтэй болгосон ч тэд сүүлдээ яаж хийж байгаад л ширтэх аргаа олсон юм. Би хүүхдүүдийн өөдөөс харалгүйгээр доошоо багшийн өгсөн унших
номнуудын жагсаалтанд анхаарлаа төвлөрүүлэв. Хэцүү юм харагдсангүй: Бронте, Шекспир, Чаосер, Фаокнэр гээд ерөнхий юмнууд л. Бүгд миний аль хэдийн уншсан номнууд байв. Энэ ангид хүндрэл гарахгүй бололтой...уйдах л бх. Ээжид хуучин бичсэн эссэнүүдээ захивал яах бол гэж бодогдлоо. Намайг
хичээлдээ булхайцаж байна гэж бодож магадгүй юм. Би багшийн юу яриж байгааг сонсолгүй ээжид юу гэж хэлвэл надад миний эссэнүүдийг явуулах талаар бодов. Хонх дугарахад, хажуу талын эгнээнээс тас хар үс, бас арьсны асуудалтай бандинад руу налав.
“Чи Изабелла Сван мөн байх, тиймүү?” Энэ банди яг л голцуу шатрын дугуйланд харагддаг дэндүү тусархаг, эв хавгүй банди нарын нэг мэт харагдав.
“Зүгээр л Белла,” гэж би заслаа. Ойрын 3 суудлын радиус доторх бүх хүүхдүүд над руу эргэж харлаа.
“Дараагийн анги чинь юу юм бэ?” гэж тэр асуув. Би цүнхэн дотроосоо хувиараа гаргаж харлаа.

“ Мм. Жеферсон багштай Нийгэм. 6дугаар байшинд.”Сониуч нүдтэй харц тулгарахгүйгээр хаашаа ч харах боломжгүй байв.
“Би одоо 4дүгээр байр луу явна. Би чамд 6дугаар байшинг заагаад өгье.” Тээр. Дэндүү тусч юм.

"Намайг Эрик гэдэг.” Би түүнрүү болгоомжтойгоор инээмсэглэлээ.

“Баярлалаа.” Бид хоёр хүрмээ авч өмсөөд гартал бороо арай л ширүүссэн байв. Надад хойд талын хүмүүс бид хоёрын яриаг сонсох гэж ойрхон яваад байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрөв. Хий сэжиглэдэг өвчин тусаж байгаа юм биш биз дээ.

“Энэ газар Фениксээс маш өөр байх тиймүү?” гэж тэр асуулаа.

“Маш их.”
“Тэнд бороо нэг их ордоггүй гэж сонссон...”
“Жилдээ гурав, дөрөв л ордог.”
“Пөөх. Тэгэхээр ямар бдаг болдоо...”
“Маш нарлаг,” гэж би хариуллаа.
“Чи нэг их борлосон харагдахгүй л байна,” гэж тэр шүүмжлэв.
Бид хоёр хоолны газрын нөгөө талаар нь тойрон биеийн тамирийн заалны
дэргэдэх урд байрнууд дээр ирэв. Эрик намайг хаалга хүртэл хүргэж өгөв.
“За за, амжилт хүсъе. Өөр ангид хамтдаа таарсан гэж найдъя.” Худлаа ч үгүй тэр нээрэнгээсээ найдлага дүүрэн сонсогдож байв. Би түүн рүү бага зэрэг инээмсэглээд ангидаа орлоо. Яг л энэ мэт давтагдсаар өглөө өнгөрсөн юм. Би тригнометрийн багшдаа заадаг хичээлээс нь болоод уулзахаасаа ч өмнө дургуй болсон байсан ч тэр энэ шалтгаан дээр нэмэн намайг ангийн урд зогсоож өөрийгөө танилцуулуулсан юм. Миний хэл ам орооцолдож бас ичсэнээсээ болоод нүүр улайж бас суудал руугаа явж байх замдаа өөрийнхөө хөлөнд тээгэлдэж унав. Хоёр цагын дараа, би ерөнхийдөө хүүхдүүдийн зүс таниж эхлэлээ. Бусдуудаасаа зориглон хэд хэдэн хүүхдүүд над дээр ирж өөрсдийгөө танилцуулаад Форкс хэр таалагдаж байгааг асуув. Энэ нь намайг өнөөдөржингөө худлаа ярихад хүргэсэн юм.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.